Б.Бадамцэцэг: Валютын ханш хүнсний бүтээгдэхүүний үнэ 60 хувиар өсөхөд нөлөөлсөн

img

Монголын Үндэсний статикстикийн хорооноос гаргасан макро эдийн засгийн 2013 оны эхний есөн сарын үзүүлэлттэй холбоотой асуудлаар Макро эдийн засгийн ститистикийн газрын дарга Б.Бадамцэцэгтэй ярилцлаа.

.

-Инфляци оны эхний есөн сард ямар байгаа вэ?

-Өнгөрсөн сард бараа бүтээгдэхүүний үнэ ханш 8 дугаар сартай харьцуулахад 1.4 хувь, оны эхнээс 8.2 хувь, яг жилийн өмнөхтэй харьцуулбал 9.9 хувийн өсөлттэй гарсан байна. 9 дүгээр сард инфляци өсөхөд нөлөөлсөн гол зүйл нь хүнсний бараа бүтээгдэхүүн байгаа. Ялангуяа улирлын шинж чанартай нийлүүлэгддэг сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан будааны үнэ болон хувцас гутал, орон сууц, цахилгааны үнэ дунджаар 2.6 хүртэл хувиар өссөн нь энэ 1.4 хувийн өсөлтөд голлож нөлөөлсөн байгаа.

.

-Бүх аймгуудад инфляци өсөлттэй гарсан уу?

-Бүх аймгуудад үнэ нь өмнөх сартай харьцуулахад өссөн байгаа. Тодруулбал, Дорноговь аймагт хамгийн бага буюу 0.4 хувиар өссөн бол Булган аймагт хамгийн их, 4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 Хөдөө орон нутагт инфляци өсч буй гол шалтгаан нь хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой. Улаанбаатар хотын хувьд нийт сонгогдсон бараа бүтээгдэхүүний 40 орчим хувь нь өмнөх сартай харьцуулахад үнэ нь өссөн байна. Үүнд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 60 орчим хувиар өссөн нь нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл 9 дүгээр сард Улаанбаатар хотын хүнсний бүтээгдэхүүний үнэ 60 хувиар өссөн гэсэн үг.

.

-Бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй гол шалтгааны талаар тодруулаач?

-Гол шалтгааныг нь харахад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсантай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүн өссөн дүн гарсан. Тодруулбал, Улаанбаатар хотын сарын инфляцийн түвшин 1.2 хувиар өссөн байгаа. Үүний 50 хувийг импортын бараа бүтээгдэхүүний өсөлт нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл импортын бараа бүтээгдэхүүн өснө гэдэг нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсантай холбоотой.

.

-Төгрөгийн сулрал тогтворжиж байгаа юу?

-Гадаад худалдааны тухайд 8.5 триллион төгрөгийн нийлүүлэлттэй байна. Үүнээс 5.3 триллион төгрөгийн хадгаламжтай, 10.2 триллион төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн мөнгөний статистик гарсан. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшны сулрал нь наймдугаар сард нэлээд өндөр буюу дунджаар 8 орчим хувийн сулралттай байсан. 9 дүгээр сард энэ сулрал нь тогтворжиж, саарах хандлага харагдаж байна. Өнгөрсөн сард дунджаар  5.9-6 орчим хувийн төгрөгийн сулрал харагдлаа.

.

-Валютын нөөц хэр байгаа вэ?

-Валютын нөөц нилээд буурах хандлага байна. Оны эхнээс энэ хандлага ажиглагдаж эхэлсэн. Оны эхэнд манай улс импортын 32 долоо хоногийн хэрэгцээг хангаж чадах гадаад валютын нөөцтэй байсан. Харин есдүгээр сарын эцэс гэхэд 14 долоо хоногийн хэрэгцээг хангаж чадах нөөцтэй болсон байна. Үүнээс нөөц нилээд буурсан нь харагдаж буй байх.

.

Гадаад худалдаа 3 жилийн турш алдагдалтай гарч байгаа

.

-Гадаад худалдааны тэнцэл ямар байгаа юм бол?

-7.9 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийгдсэнээс үүний 3.1 тэрбум ам.доллар нь экспорт, 4.8 тэрбум ам.доллар нь импортынх байна. Сүүлийн гурван жилийн турш гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсаар ирсэн. Энэ алдагдал нэлээд өндөр буюу 1 тэрбум давсан. Энэ оны есдүгээр сарын байдлаар л гэхэд 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Гэхдээ энэ нь жилийн өмнөхөөс 290 орчим сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.

.

-Экспортын бууралт юунаас үүдэлтэй байна. Энэ онд импорт мөн буурсан гэж та хурлын үеэр ярьж байсан?

 -Нүүрсний экспортоос үүдэлтэй 40 орчим хувийн алдагдалтай гарсан бол бусад уул уурхайн бүтээгдэхүүний хувьд олборлолт болон экспорт сайн байна. Импортын тухайд машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн импортын бууралт ажиглагдсан. Үүний шалтгаан нь хөрөнгө оруулалт гэсэн ангилалд багтдаг экспортын хэмжээ өмнөх оны түвшинтэй харьцуулахад 300 орчим сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй холбоотой.

.

-Төсвийн алдагдал ямар байгаа вэ?

-Төсвийн тухайд 3.9 тэрбум төгрөгийн тэнцвэржүүлсэн орлогын дүнтэй байна. Төсвийн нийт тэнцэл 130 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Төсвийн орлого өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 13 хувиар өссөн байхад зарлага нэг хүрэхгүй хувийн өсөлттэй байна. Энэ нь төсвийн алдагдлын хэмжээг бууруулах шалтгаан болж байна.

.

Инфляцийн хувьд бодитой тоо гарч байгаа

.

-Танайхаас хийдэг аргачлал хэр бодитой вэ?

-Дэлхийн бүх улс орнууд олон улсын байгууллагаас нийтлэг зөвшөөрөгдсөн аргачиллын дагуу тоон мэдээллээ гаргадаг. Өөрөөр хэлбэл, миний хэлсэн бүх тоон үзүүлэлт олон улсын түвшинд гарч байгаа. Дэлхийн банк гэх мэтчилэн олон улсын байгууллагууд статистикийн энэ тоон үзүүлэлт дээр прогноз хийдэг.

:

-Хэрэглээний үнийн индексийг тодорхойлдог бараа бүтээгдэхүүн хэр шинэчлэгддэг вэ?

-Анх 100 гаруй байж байгаад 200 гаруй болоод одоо 329 бараагаар инфляцийг тодорхойлж байна. Бид 5 жил тутамд сагсаа өөрчилж тооцоогоо хийж байгаа. Тийм учраас хуучирсан гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ өндөр хөгжилтэй технологийн бүтээгдэхүүн орж ирээд худалдаалагдаад эхэлбэл бид түүнийг сагсандаа оруулаад тооцох болно. Тэгэхээр инфляцийн хувьд бодитой тоо гарч байгаа гэж ойлгож болно.

:

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Yumnii une usuud baidag Altanhuyag temee geheer yamaa yariad baidag hetsuu bna shuu. Ene yanzaaraa daraagiin songuulid ard tumen sursanaaraa hodoodooroo sanalaa uguud AN bayartai bolno shuu ALTANHUYAGAA ..!!!!
2013-10-12
Bold:
Statistic ih hetsuu ajil shu. Iim umnii une osloo ingelee teglee l gej yarih ni ene hunii undsen ajil sh de. Ene hunii mergejil iim um chin. Ene deer comment bichsen garuud statisticiin engiin tuuver sudalgaa ch hiij medku garuud bga da.
2013-10-12
zochin:
Барааны үнэ тэр тусамаа хүнсний барааны үнэ огцом өссөн нь үнэн биздээ. мэдээж гол нөлөөлсөн зүйл нь долларын ханшны өсөлт. Сэтгэгдэл бичигчид юунд тэгтлээ худалаа эмзэглээд байгаа юм болоо сонин л юм бна. Энэнд Мэдээж засгийн газар гол буруутан нь байж таараа түүнээс хаа хамаагүй харийнханд бурууг тохчихоод гэмгүй царайлаад яваад байж болохгүйштээ.
2013-10-12
Zovji:
Teneg avgai,ih teneg
2013-10-11
ааги:
Энэ тэнэг хийх ажилгүй ангайсан хүүхэн тийм юмны үнэ өслөө энэ тэр гэж худлаа шаагаад л зүв зүгээр суугаад сайхан цалин авах хүн юмаа
2013-10-11
unshigch:
ene hodoonoos irsen hyyhen mac hereglej meddeg yum bh daa. windows-oo ch sain hereglej chadahgyi bj zagvardchih yum daa.
2013-10-11