Дэвид Бекхэм Малалад шагнал гардуулав
2013 оны Их Британийн бахархал шагнал гардуулах ёслолоос “Өсвөр насны эр зоригтон шагнал”-ын эзнээр Малала Юсуфзай тодорсон байна. Энэхүү шагналыг хөлбөмбөгийн домогт тамирчин, Английн үндэсний бахархал Дэвид Бекхэм гардуулж өгсөн байна. Дэвид Бекхэм 16 настай хүний эрхийн тэмцэгч Малала Юсуфзайг “Гайхамшигт хүч түүнд нуугдаж байна. Тэр бол бусдын төлөө өөрийгөө золиосонд гаргасан XIV далай лам шиг ухаалаг нэгэн” гэжээ. Их Британийн бахархал ёслолын арга хэмжээг Гүнгийн ахайтан Кейт Мидллтон, Дэвид Бекхэм нар хөтлөн явуулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ