Хонконгтой хөрөнгийн зах зээлийн чиглэлээр хамтарна

6
Дээрх санамж бичгийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн шударга, ил тод, нээлттэй, үр ашигтай байх зарчмын дагуу хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахаар үнэт цаас, тэдгээрийн төлбөр тооцооны үйл ажиллагааг хянах зэрэг ажлууд хийгдэх аж. Мөн мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааны зохистой байдлыг ханган төлөвшүүлэх, дотоод мэдээлэл ашиглах, зах зээлд манипуляци үүсгэх зэрэг шударга бус гэмт үйлдэлтэй тэмцэх, хууль, эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэхэд хамтрах юм байна. Үүгээр тогтохгүй Хонконгийн болон Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй болон бүртгүүлэхээр өргөдөл гаргасан компаниудын тайлан, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, үнэт цаастай холбоотой ашиг сонирхлын тухай мэдээллийг нийтэд мэдээлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зуржээ.
6
Хоёр орны санхүүгийн зах зээл дэх зохицуулагч байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлж хөгжүүлэх нь хөгжингүй орны зохицуулалтын болон үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн нийтлэг стандартыг төлөвшүүлэх, мэдээллийн технологи болон хүний нөөцийн сургалт, дадлагажилт зэрэгт онцгой ач холбогдолтой юм байна.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ