
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг өнгөрсөн сарын 2-ноос эхлүүсэн. 2013 оны 10-р сарын 10-ны байдлаар нийт 64 автомашиныг зөөж шилжүүлсэн байна.
Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ