Автобусны үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сарын ажил эхэллээ

img

Хотын мээр Г.Мөнхбаяр Нийтийн тээврийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр  хотын захирагч үйлчилгээний чанар соёлыг дээшлүүлэх талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу сарын ажлыг баасан гарагаас эхлүүллээ. Нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг сайжруулахаас гадна бусад компанийн ажил үйлчилгээг шалгаж дүгнэх, алдаатай байгаа зүйлсийг нь засуулах юм. Өөрөөр хэлбэл, харилцан хяналт тавьж, туршлагаасаа хуваалцан салбарынхаа ажлыг сайжруулах гэнэ. Ингэхийн тулд шугамын үйлчилгээнд явж байгаа их багтаамжийн автобус бүрийг өглөө, өдөр, оройн цагуудаар, ялангуяа оргил ачаалллын үед авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон аж ахуйн нэгжийн төлөөлөл шалгалт хийж өдөр бүрийн үнэлэлт дүгнэлт өгөх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ