Х.Баттулга: Фермерүүд хөгжөөгүй үед нөөц бүрдүүлэхээс өөр аргагүй
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүдийн асуулгад УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга хариулж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын тавьсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулга”-ын хариуг ҮХАА-н сайд Х.Баттулга танилцуулаад, гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.
6
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Махны үнэ жил бүр нэмэгддэг. Тэр дундаа Улаанбаатар хотын эргэн тойронд фермерийн аж ахуй хөгжүүлэх, энэ чиглэлийн бизнесийг хэзээ дэмждэг болох вэ? Улаанбаатарынхан хэдэн сар хадгалсан нөөцийн мах хэрэглэсээр ирлээ.
-Монголчууд шинэ махыг хэрэглэсээр ирсэн. Гар аргаар нядлаад хэрэглэсэн махыг шинэ мах гээд байгаа юм. Мах сүүний чиглэлээр 2000 орчим үхрийг Францаас оруулж ирнэ. 100 метрийн радиуст фермерийн аж ахуй хөгжүүлнэ. Манай цаг уурын онцлогт тохируулан хөгжүүлэх хэрэгтэй. Ашиг шимтэй үүлдрийн 150 үхрийг оруулаад ирсэн. Манайд фермер бус хагас бэлчээрийн аж ахуй хөгжинө гэж ярьж байна.
7
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-Махны биржийн асуудал юу болсон бэ? Ашиг гарч байна уу.
-Фермерийн журмаар л явж байна. Махны үйлдвэрлэл эрхэлж байсан болохоор намайг эндээс ашиг олоод байна уу гэсэн хардалт дагадаг. Хотуудыг тойрсон фермерүүд хөгжөөгүй үед махны нөөцийг бүрдүүлж явахаас өөр аргагүй. Өдөрт 110-120 тонн махыг Улаанбаатарчууд бид хэрэглэдэг байна.
6УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Дарханд баригдаад байгаа үйлдвэр ямар чиглэлийнх вэ? Хаврын чуулган завсарласны дараа эрх барьж байгаа хүчин хэд хэдэн арга хэмжээ авсан. Хадгаламж банкийг унагаад,ам.долларын ханш өсгөөд гэх мэт. Үүн дотор "Жаст агро" компани хэний өмч болсон бэ? Энэ компанид гаргаж өгсөн 87 тэрбум төгрөгийг хэрхэн шийдсэн бэ?
-Дарханд баригдаад байгаа үйлдвэр 2013 онд баригдаад эхэлсэн байсан. Монгол ямаа гэж юу вэ гэдгийг судалдаг юм билээ. Малын удмын сангийн үндсэн цогцолбор гэж байгаа. Нутгийн шилмэл омгийн малыг үржүүлэх сонирхолтой. "Жаст агро"-д холбогдох 87 тэрбум төгрөгийг худалдагдаж байгаа махаар нь төлүүлэхээр болж байна. "Жаст агро" компанийн бүх үйлдвэр Монгол банкны эрх хүлээн авагчийн мэдэлд байгаа.
7
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Төрийн бодлого тодорхой байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд "Атар-III" аяныг эхлүүлээд гурилын үнийг тогтвортой байлгасан. "Монгол мал"-ыг хэрэгжүүлээд махны үнийг барьж байлаа. Харамсалтай нь АН засгийн эрхэнд гарч ирээд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэнгүй. Төр юм юманд оролцоод байна. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бүрдүүлэх хэрэгтэй. Хэтэрхий хатуу бодлого бариад байна, Засгийн газар. Нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжмээр байна. Мах гурилын үнэ тогтвортой байх болтугай.
7
Ийнхүү асуулга дууссаны дараагаар 2014 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхээр байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учраас өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ