Дөнгөж төрсөн хүү ярьжээ
ОХУ-ын Норильскийн төрөх газарт энэ сарын 8-ны өдөр нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Учир нь хорвоод мэндлээд удаагүй байсан хүү гэнэт ярьж эхэлсэн байна.
Эмнэлгийн ажилтнууд бяцхан хүү төрснийхөө дараа “Ааваа” гэж маш тод хэлснийг сонссон гэнэ.
Хүүг хариуцаж байсан Норильскийн төрөх газрын асрагч Антони “Би мэндлээд 10 минут ч болоогүй байсан нярайг “ааваа” гэж хэлэхийг хоёр чихээрээ сонссон. Анх төрөх өрөөнд өөр жоохон хүүхэд байна гэж бодсон ч нярай дахин “ааваа” гэж хэлэхэд л түүнийг ярьсныг мэдсэн” гэжээ.
Ярьдаг хүү “ааваа” гэж хэлснээсээ хойш 20 минутын дараа “ээжээ” гэжээ. Хүүгийн зургийг авах гэж ирсэн “Истар” сонины гэрэл зурагчныг “Хэн бэ” гэж асуусан байна. Хүү удалгүй, “өлсөж байна” гэх зэрэг ойр зуурын үгсийг хэлэх болжээ. Эцэг эх нь хүүдээ “Степан” гэдэг нэр өгчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ