Одоо барилгын салбарт нийлүүлэлт талыг дэмжсэн бодлого хэрэгтэй

img

Орон сууцны эрэлт талыг дэмжсэн урт хугацааны, бага хүүтэй ипотекийн зээл барилгын  компаниудад дэмжлэг үзүүлж байгаа санхүүгийн механизм юм. Худалдан авах чадварыг дэмжиж эрэлтийг нэмэгдүүлэх нь нийлүүлэлтийг ч хөшүүрэгдэх чухал хүчин зүйл болох нь найман хувийн хүүтэй зээл хэрэгжсэн саруудад харагдсан.

6

Гэхдээ нийлүүлэлтээсээ давсан эрэлт хэрэгцээ бага талбайтай хуучин орон сууцны үнийг хөөрөгдсөн. Үүний шалтгааныг хэдэн талаас нь янз бүрээр тайлбарлаж байгаа хэдий барилгын материалын үнэ ямар ч нөлөө үзүүлээгүй гэдгийг албаныхан хэлээд байгаа. Төр засаг, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтран барилгын ажлыг эрхлэж явуулахад хүндрэл чирэгдэл үүсгэж байсан зарим дүрэм журмуудыг хүчингүй болгосон нь барилгын салбарт бас нэг дэмжлэг болсныг мөн онцлоод байгаа.

6

Цаашид барилгын салбарын хөгжил, ялангуяа нийлүүлэлт талыг дэмжих төрийн бодлого шаардлагатай. Үүний тулд газартай холбоотой асуудлыг цэгцлэх нь зүйтэй.  Мөн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах байршилтай, дэд бүтцийг шийдсэн газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор зах зээлд нийлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь бага дунд орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцэх орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн нэмэр болох нь дамжиггүй.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
дундаж иргэдийг байраар хангах нь одоогийн төрийн маш чухал асуудал шүү , баяуууд яахав мөнгө нь байгаа болохоор юунд орох нь өөрсдийн нь асуудал
2013-10-13
Bidkino:
Сүүлийн үеийн кинонуудыг монгол орчуулгатай үзмээр байвал Бидкино.ком ороорой
2013-10-13
БЯМБАА:
1МК НЬ 3-5 САЯИЙН ҮНЭТЭЙ БАЙРАА ТЭР АВИЛГАЧ ,ЛУЙВАРЧИД, АЗТАЙ ОДТОЙ НАЙМААЧИД НЬ АВДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ ХАРИН БИД МЭТИЙН БОРЧУУДАД ЗОРИУЛСАН БӨӨНӨӨР НЬ ХОРИХ ЛАГЕРЬ ШИГ БАРЬСАН БАЙРНЫ ҮНЭЭ 1МК -ИЙГ НЬ 1-1,5 САЯД БАРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
2013-10-12
zochin :
naad bairni yne nemegdeed gadyyr hydla yarih lyivardah hylihdah deeremdeh gemt hireg ylam gazar avanshde ygaasa olson orlogon bairnii ynee gyizej chadahgyi ajilasa gadyyr uur yum hiij baij l bair avan ter hylgaa deerem lyivar
2013-10-12
Зочин:
Ysn t1 setguulch ve yu soliorood bgn be
2013-10-12
zochin:
Demjih tusam une ni nemegddeg balai togtoltsoo baihad demii bizdee. Zah zeeliinhee jamaar yavahaar yagaad bolohgui gej.
2013-10-12