100 гаруй хүнийг бүх насаар нь хорих шийдвэр гаргалаа

img

Гахайн маханд химийн хорт бодис хийсэн түшмэд, бизнесмен, фермийн эзэд зэрэг зуу гаруй хүнийг бүх насаар нь шоронд хорихоос эхлээд зохих шийтгэлийг БНХАУ-ын шүүх тогтоосон байна. Энэ тухай бямба гаригт Синьхуа агентлаг уламжилжээ. Дэлгүүрийн лангуун дээр зарж байсан гахайн махнаас амьтны булчингийн махыг нэмэгдүүлдэг кленбутерон гэдэг химийн бодисыг илрүүлсэн энэ оны 3-р сараас эхлээд Хятад улсад хүнсний томоохон маргаан үүссэн юм. Агентлагын мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад 113 хүн шийтгэл хүлээсэн ба тэдний 70 гаруй нь төрийн байгууллагын төлөөлөгчид байжээ.  Кленбутерон үйлдвэрлэдэг газрын эзэн Люй Сянийг хамгийн хатуугаар шийтгэхээр болсон ба хоёр жилийн дараа цаазлах юм. Хэрэв хоёр жилийн хугацаанд биеэ сайн авч явбал цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар сольж болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яааа:
Арагагүй юм даа нэг тэрбум давсан хүн амтай улс хатуу шүүхтэй байхгүй бол болохгүй шүү дээ. Манай шүүхийхийн иймэрхүү хэрэг дээр ямархуу хандах байсан бол гэдэг нь үнэхээр их сонирхол татаж байна?
2012-12-15
bu:
uneheer lag uls yumaa
2012-11-07
manaid har talhiig huuramchaar hiideg gesen, baraan budgaar zugeer ulaan buudaignii guriliig ongo oruulaad har talh gej zardag gesen. Teneg bgaa biz
2012-09-18
ppppaaaaahahaha neeree magadgui mangaruud shvv
2012-01-06
Ter hort bodisiin ner ni iluu bnaa. Manai mahnii change teneguud ashiglaj ehlene dee.Hoid urdahaa medej bichij baimaar yum.
2011-11-28
china-n shuuh uneheer sain shudraga ajillah yumaa
2011-11-28