Дархан хүртэлх замд хогийн сав байршуулна
Эрүүл мэндийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Эрүүл хот бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээг энэ сарын 14-ний даваа гаригт зохион байгуулах аж. Энэхүү арга хэмжээ 08.00 цагт “22-ын товчоо” дээр зохиогдох юм байна. Энэ үеэр Улаанбаатар хотын баруун 22-ын товчооноос Дархан –Уул аймаг хүртэл тогтоосон цэгүүдэд хогийн сав байршуулж, жолооч, зорчигчдод энэ талаар мэдээллээр хангах ажээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ