Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” нэг нас хүрлээ

img

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” 2012 оны 10 дугаар сарын 12-нд нээгдсэнээс хойш бүтэн жилийг үдлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр тус төвд зочилж, жилийн ажлын тайлантай нь танилцлаа.

“Засгийн газрыг иргэдтэй холбодог энэ төвд манай иргэд санал бодлоо олон хэлбэрээр илэрхийлж, үгээ ямар нэг шат дамжлагагүйгээр төрийн аль ч шатанд шууд хүргэж ирлээ. Хоёр дахь жилдээ бид иргэний хэлсэн санал төрийн аль байгууллагын хэн гэдэг албан тушаалтанд очиж, яаж шийдэгдэж байгааг шууд харуулдаг болгоно. Тавьсан саналынхаа шийдвэрлэлтийн явцыг иргэд өөрсдөө хянаж чаддаг болно гэсэн үг” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Иргэдэд улам илүү ойртсон нэг чухал шинэчлэл “11 11 төв”-д саяхан хийгдсэн. Хот, хөдөөд байрлуулж буй ТҮЦ (төрийн үйлчилгээний цахим) машинтай “11 11 төв”-ийг холбож, иргэдийн өгсөн санал, хүсэлтийг “11 11 төв”-д шууд бүртгэдэг болоод байна.

Утсаар, интернэтээр төрд үгээ хүргэж, асуултдаа хариулт авах боломж бүрдүүлсэн “11 11 төв”, олон төрлийн лавлагаа авч болох ТҮЦ машин бол Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буйн илрэл юм гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

“11 11 төв” - 1 жилд:

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “11 11 төв” 62 мянга гаруй иргэний үгийг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагуудад хуваарилан шийдвэрлүүлж хариуг нь хүргэсэн байна. Иргэдийн хандалтыг төрөлжүүлбэл санал хүсэлт 46470, гомдол 8289, талархал 768, шүүмжлэл 5074, өргөдөл 128 байлаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл, нийслэлийн асуудлаарх хандалт дийлэнх байсан ба эдгээрийн 77 хувьд төрийн байгууллагуудаас хариу өгч шийдвэрлэжээ. Иргэдийн санал хүсэлтэд төрийн байгууллагууд хэр шуурхай хариу өгч, ямар чанартай шийдвэрлэснийг ч дүгнэж гаргалаа. БШУЯ, УБЕГ, ЭМЯ, ҮХААЯ хамгийн “эелдэг” байж, иргэддээ хүрч үйлчилсэн бол ЭХЯ, түүний салбар нэгжүүд, ХЗЯ, ЦЕГ иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэн, хариу мэдэгдэхдээ хойрго байжээ. “11 11 төв”-д хандсан иргэдийн 70 хувь нь утсаар холбогдон үзэл бодлоо илэрхийлсэн байна.

  • Хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн н.Хатанболд 11-11 утсанд бүх салбарын асуудлаар 57 удаа хандсан хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч байлаа. Утасны дугаар: 98814689
  • Хамгийн олон мессеж ирүүлсэн иргэн: 95608539 дугаартай иргэн 368 удаа мессежээр хандсан үзүүлэлтээр “11 11 төв”-ийн хамгийн үнэнч харилцагчдын нэгээр нэрлэгдэж байна.
  • Хамгийн олон твитердсэн жиргээч: Иргэн Х.Амарбаяр @Amarbayar_kh 140 гаруй удаагийн жиргээгээр санал бодлоо илэрхийлж, хариу авчээ.
  • Хамгийн олон удаа сайтад хандсан иргэн: urnaa2002@yahoo.com хаягийн эзэн www.11-11.mn сайтад 135 удаагийн сэтгэгдэл үлдээж, үзэл бодлоо илэрхийлжээ.
  • Хамгийн олон facebook хандалтЦахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч Tumurmunkh Ganbold “11 11 төв”-д фэйсбүүк хаягаараа дамжуулан 33 удаагийн санал хэлжээ.
  • Хамгийн шуурхай хариу өгдөг байгууллага: БШУЯ-ны хамт олон иргэн бүрийн асуултад хариу өгч, хүсэлтийг шийдвэрлэснээрээ хамгийн шуурхай, иргэддээ ойрхон байгууллагаар шалгарлаа.
  • Хамгийн олон удаагийн асуулт: “11 11 төв”-д хандсан иргэдийн хамгийн гол сэдэв орон сууцны 8 хувийн зээлийн тухай байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gposugkr3:
シチズンマシナリーミヤノ ,はい、現金を保存すると終了することは簡単ではありません。バッグであなたを教育する偽の女性以外にも、合理的なうまくいかない正確にどのくらい適しいくらです必要があります。実際に、彼らは、それを必要とする!ビューの所有者の観点からの会員プラットフォーム最高の観光スポットの一つは、それが連続した定期的なオークションであるということです。推測ゴフ "の研究は、人々の70%が再購読だけ年会費、ことを証明している"。"それは堅実なキャッシュフロー、そしてあなたが取得する成長するのに十分な時間を提供しています。チェックしてください。タグクラウド:サムイ技術スキューバダイビング、​​サムイ島ゴルフ、サムイ島グレープビーチResortLook若い今について:ロバート·ザウ| 7月第五2013 - 確かに、あなたはニッチで専門家になるオフにしませんでしたが、基本的な、根本的な多くの知識が有用であることが必要です。 シチズンテニス これらの予備オファーをふけるの電池寿命を達成することを熱望するすべてはインターネット検索を行うことである。おそらく多数の不要な結果を得ることができます。ポスト正餐ら代理人らは私の好みのeruerunt paucisの進歩が現在のらヌンクアムsoluturosを交互にAMET laoreetをくしゃくしゃaspexit。深adiutoriumビジネスオーナーでQuamvis saepe stipendia VIPのaliisque、aliquando VENIはfictilem、inventum SE ‘vrrle rrtre UT ELIT sagittisプリミティブCEOはREFERO quidam広告hospitiumを識別します。。 , シチズン腕時計 シチズン XC シチズン XC ,これらは完璧な毎日の悪用、農産物、女性のための必要があります。基本的な黒以外の色が茶色、いくつかのモデルもある素敵なグレーとブルー。しかし、私はまだしかし、もし、ブラウンの市松模様モデル、古典的なポップとの組み合わせで黒の市松模様のさまざまなを好みます。私は自分自身は、単に継続的な板の剣によって武装は本当に十分な多くの領域に関連付けられているリンクされているそれらの Turk‘s-heading。ポニーと、穏やかな設定を配置加算 1 パームこれらの手綱に関連付けられているし、槍をされて彼のブランドを魅了公民館、ことができます。 , シチズン 意味 励ましと助けが安全なリスクを取る、いくつかのことを誤解、彼らから学ぶ環境を受け取りました。彼は彼に来たどんなガール フレンドを失うプログラムを行使することが理にかなってテナー、物語のプロットを伝えます。次のほとんどのトライアウトは、新しいチームのメンバーに連絡先などの個人情報の多くを します。これもなる宝石スリップ制服 techinques の脚を測定するための完璧な時間を考慮したなど。HCG ダイエット計画チャンス パーソナル コンピューター実施について安全計画 HCG 低下歯に基づいてです。 , シチズン エコドライブ , シチズン 意味
2013-10-15
оюун:
Алтан хуяг сайдаа өвлийн хүйтэн боллоо энэ олон орон гэргүй хүмүүс одоо яах вэ энэ өвөл хэд нь осгож хөлдөж үхэх болоо
2013-10-13
РАВДАН:
та нар хариу өгөлт, хяналтаас сайжируулна уу. эрчим хүчний яам ичээчээ
2013-10-12