
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 0-5 хэм, говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ