
Монголын Хөрөнгийн бирж дээр энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар нийтдээ 52 хэлцэл хийгдэж, 21 ХК-ийн 14973 ширхэг үнэт цаас арилжжээ. Энэ өдөр багцын болон тендер саналын арилжаа хийгдээгүй бөгөөд энгийн арилжаагаар нийтдээ 9,270,956.00 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП-20 индекс сүүлийн хоёр хоног өсч байсан ч баасан гарагт 13937.34 нэгжид хүрч, 14.74 нэгжээр буюу 0.11 хувиар өмнөх өдрөөсөө буурчээ. Өчигдрийн арилжаагаар 5 компанийн ханш өмнөх өдрөөсөө өссөн бол мөн 5 ХК-ийн ханш буурсан үзүүлэлттэй гарав. Тухайлбал, “Дөрвөн-Уул” ХК-ийн ханш 14.55 хувь, “Баян-Алдар”-ийн үнэт цаас 10.94 хувь, “УБ-БҮК”-ийнх 7.14, “Шивээ-Овоо” 6.9, “Монгойн гол” 2.96 хувиар тус тус өсчээ. Тэгвэл өчигдрийн арилжаагаар хамгийн их үнэт цаасны ханш нь буурсан компаниудаас дурдвал “Жуулчин говь” -15, “Гермес центр” -4.13, “Ремикон” -2.02, АПУ -0.51, “Тавантолгой” -13 хувиар буурчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ