
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн энэ өдрийг “Мод тарих үндэсний өдөр” болгосон. Үүний хүрээнд өнөөдөр 11:00 цагаас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ЗДТГ-ын нийт албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарина.
Мөн тус цагт БОНХ-ийн Сайд С.Оюун, Дэд Сайд Б.Тулга болон яамныхан Дамбадаржаа дахь Модлог ургамлын хүрээлэнд очиж мод тарих юм.
Харин 10:00 цагаас Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд болон ЗДТГ-ын нийт албан хаагчид Сэлбэ голын ай савд мод тарих бол БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, УИХ-ын Тамгын газрынхан Чингэлтэй уулын Шадивлангийн аманд мод тарих аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ