
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургуулийн “Хоол үйлдвэрлэл-нарийн боов”-ны ангийн сурагчдын хийсэн бялуу, нарийн боовны үзэсгэлэн худалдаа энэ амралтын өдрүүдэд “Maxmall” худалдааны төвд болж байна.
Тэдний хийсэн бүтээгдэхүүнээс авсан худалдан авалт бүрийн орлого эдгээр хүүхдийн ирээдүйн сайн сайханд хандивлагдах аж.
Тус сургууль нь 1964 онд байгуулагдсан. Боловсролын тухай болон бага дунд боловсролын тухай хуулинд зааснаар 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс сонсгол хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн тэдэнд сургуулийн өмнөх бага, суурь, бүрэн дунд боловсролыг сургалтын тусгай арга зүй, технологиор олгодог.
2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн суралцагчдын хөгжлийн бэрхшээлийн онцлог, авъяас, сонирхолд нийцүүлэн "Үсчин-гоо засал","Хоол үйлдвэрлэл-нарийн боов", "Модон эдлэлийн мужаан", "Оёмол бүтээгдэхүүний оёдолчин-эсгүүрчин" гэсэн мэргэжлээр анхан шатны сургалтыг хичээллүүлэн, төгсгөж эхэлжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ