Сүмогийн хүчтнүүдийг хашраасан А.Хүчитбаатар
Токитэнкү А.Хүчитбаатар энэ сарын кюшю башёд хангалтгүй барилдаж тавин хувийн амжилтаа хийж чадсангүй. Тэрбээр хэсэг хугацаанд бэртлийн улмаас барилдаагүй нь амжилтад нь ихээхэн нөлөөлсөн гэж сүмо сонирхогчид үзэж байна. Тэрбээр энэ сард сүмогийн дээд зиндааны Маэгаширагийн 7-д эрэмбэлэгдсэн ч ирэх сард чансаа буурах магадлалтай болжээ. Монгол Улсын начин Алтангадасын бөхийн удмыг залгуулж яваа тэрбээр олон жил сүмогийн дэвжээнээ дээд зиндаанд зодоглож явна. Түүнийг дээд зиндааны өндөр цолтнуудыг хашраадаг маэгашира гэдэг юм билээ. Мөн тэрбээр гольф тоглох дуртай, сүмочид дундаа хөгжилтэй нэлээд наргианч нэгэн гэгддэг. Ингээд түүний facebook-ээр аялуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ