
Аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны эхний есөн сарын эцсийн байдлаар 10153.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 370.4 тэрбум төгрөг буюу 3.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3286.2 тэрбум төгрөг буюу 47.9 хувиар өссөн байна.
Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 153.4 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сараас 33 тэрбум төгрөг буюу 17.7 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин өмнөх оны мөн үеэс 36.4 тэрбум төгрөгөөр буюу 31.1 хувиар өсчээ. Чанаргүй зээлийн хэмжээ эхний есөн сарын байдлаар 537.2 тэрбум төгрөг байгаа аж. Энэ нь өмнөх сараасаа 72.4 тэрбум төгрөг буюу 15.6 хувь, 2012 оны эхний есөн сарынхаас 230.9 тэрбум төгрөг буюу 75.4 хувиар өссөн үзүүлэлт юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ