Өнөөдөр 16:00 цагаас Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг, нэгдүгээр хорооллын арын замтай шууд холбосон шинэ уулзвар болох "Өнөр" уулзварыг албан ёсоор нээж, ашиглалтад оруулна.
Энэхүү уулзвар нээгдснээр төв зам болон III, IV хорооллын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал үүрэгтэй юм. Дараагийн ээлжинд тус уулзвараас зүүн тийш далан дагуу Х хороолол хүртэл, баруун тийш ХХI хороолол руу нэвт гарсан шинэ замуудыг барих аж.
Б.Буд