
Нобелийн энхтайвны шагналыг Сирийн химийн зэвсгийг хураах үүрэгтэй ажиллаж байгаа Гаагад байрладаг Дэлхийн химийн зэвсгийг хориглох байгууллагад олгожээ. Ажиглагчид ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Пакистаны Малала охиныг энхтайвны шагнал хүртэх өндөр магадлалтай гэж байсан ч байгаа оносонгүй. Харин дээрх байгууллагад урьдчилгаа хэлбэрээр өглөө хэмээн шүүмжилж байна.
Тус байгууллага 1997 онд химийн зэвсгийг дэлхий даяар дэлгэрүүлэхгүй байх, хяналт тавих зорилготой байгуулагдсан. 190 орон гишүүнээр элссэн байдаг.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ