Химийн үйлдвэрийн агуулах дэлбэрчээ
Хятадад өчигдөр химийн үйлдвэрийн агуулах дэлбэрсэний улмаас 6,000 орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр дэлбэрэлт Гуанжоу мужийн химийн нэгэн үйлдвэрт болжээ. Дэлбэрэлтийн улмаас хлорт устөрөгчийн хий агаарт дэгдээд байгаа гэнэ. Хлорт устөрөгч нь амьсгалын системийг гэмтээдэг хорт хий учраас ард иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Шинжээчид ослын шалтгааныг тогтоох шинжилгээ явуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ