“IТF 2013” олон улсын үзэсгэлэнд манай улс оролцоно

img

  “International Travel Fair 2013”  олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцохоор болжээ. Энэ сарын 18-21-ний өдрүүдэд Тайваний Дэлхийн худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд болох уг арга хэмжээнд Жуулчин ХК, Нью Жуулчин ХК, Торлогт Спорт  амралтын цогцолбор болон“МИАТ"  ХК  нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож, аялал жуулчлалын салбарыг төлөөлж, эх орноо сурталчлах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ