
Оросын шоу бизнест сүүлийн үеийн хамгийн сайхан, хамгийн топ мэдээ болоод байгаа Алла Пугачева, Максим Галкин нарын ихрүүдийн тухай хэвлэлүүд бичиж байна. Саяхан Алла Пугачева нөхрийнхөө хамт тээгч эхийг эргэж очсон гэнэ. Мэдээж хэрэг нууцаар. Тэд бүсгүйд үр тогтоосны дараа 100 хувь анхаарч халамжилж байсан гэнэ. Байр сууц, хоол унд, хувцас хунар, амин дэм гэхчлэн шаардлагатай бүхнийг хий байжээ. Харин хэдхэн хоногийн өмнө төрснийхөө дараа ямар байгааг харж халамжилсан байна.
Алла Борисовна 11 жилийн өмнө өндгөн эсээ хөлдөөлгөсөн бөгөөд Галкинтай гэр бүл болсныхоо дараа хүүхэдтэй болмоор байгаагаа хэлж Галкин ч дуун дээр зөвшөөрсөн гэнэ. Тэд хоёр асрагч хөлсөлж авсан бөгөөд энэ нь бас л амаргүй сонголт байжээ.
Оросын эстрадын одууд Аллаг ийм жаргалтай байхыг хараагүй гэж ярьцгааж байна. Алла ихрүүдээс болж нойргүй хонож байгаа ч “Бурхан минь эднийг өсгөх нас хайрла гэж өдөр болгон гуйж байна” гэж ярьжээ. Аллагийн хэлснээр ихрийн хүү нь Максим, охин нь өөртэй нь адилхан аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ