
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тогтолцоог бий болгоход чиглэсэн арга хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, хэрэгжилтийг нь үнэлж, дүгнэн зохих саналаа хүргүүлж ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн хороод иргэдэд оршин суугаа хорооны тодорхойлолтыг олгохдоо 50, 100 төгрөгний хураамж авч байгааг тогтоосон байна.
Тиймээс тус газраас дүүргийн Засаг даргад хуулиар болон Засгийн газраас тогтоосноос бусад төлбөр хураамж авахгүй байх зөвлөмж хүргүүлснээр хорооны тодорхойлолтыг үнэ төлбөргүй гаргаж байхаар тус дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ