Он гарснаас хойш 18816 гэмт хэрэг бүртгэгджээ

img

  Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын хэмжээнд энэ оны эхний 9 сард 18816 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2656 хэрэг буюу 16.4 хувиар өсчээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /1778/, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг /821/ зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас 6025 хүн гэмтэж, 698 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 421 буюу 7.5 хувиар өсч, харин нас барсан хүний тоо 19 буюу 2.6 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
jild myanga shaham hyn yheed baival mongol oron udahgui ygui boloh ni dee.
2013-10-13