ЭМШУИС-ийн сургалтын эмнэлэг байгуулна

img

  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байна. Тиймээс тус сургуульд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харъяанд сургалтын эмнэлэг байгуулах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт, энэ ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгалаа. Орчин үеийн стандартад нийцсэн их сургуулийн сургалтын эмнэлэгт мэргэшсэн эрдэмтэн багш нар ажиллахаас гадна эмнэлзүйн сургалтын орчинг сайжруулах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын эмнэлэгт суурилан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг тасралтгүй дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой гэж тооцоолж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эмч нар:
сургалтын эмнэлэг гэдэг нэр буруу бна. University Hospital гэдгийг хэлж бгаа бол шал өөр түвшингийн эмнэлэг.
2013-10-13
паракчик:
баахан өвчитнүүдийг эмнэхээсээ илүү паракчикт ашиглах үзүүлэн болгох нь л дээ
2013-10-13
zochin:
10Jiliin omno l namaig oyutan bxd emneleg barina gd oyutnuudaas mongo xuraaj bsan ch Songdo ter gazriin avchixsan bna.odoo bas aldchilgui emnelegtei bolj bval sain l bna.barisan xoinoo bagsh nariinxaa tsag zav,xicheeliin xuviart n taaruulj vzleg emchilgeegee zoxitsuulaxgui bol odoo bgaa "Ix surguuliin emnelegt"t vzvvlexed berxsheeltei l bdiin bna le shv.amjilt xvsey.
2013-10-13
тэтгэвэрт байгаа эмч:
үнэхээр л их сургуулийн эмэлэгтэй болох шаардлагатай байсан юм энэ асуудлыг шиидсэн шийдвэр энэ засгийн газарын ганц зөв шийдвэр гэж хэлэх байна
2013-10-13
Сонгодод зарсан газар:
эмнэлэг байгуулна гэж бгаад л газраа Сонгодод зараад энэ нэг со банк манайд мөнгө хүүлж бгаа биз дээ.
2013-10-12
zochin:
ih saihan medee bn.chadvarlag sain emch nartai bolooroi
2013-10-12