Түвд, одоо Өвөрмонгол
Өвөрмонголд “Терроризмын эсрэг” гэж нэрлэсэн ажиллагааг сүүлийн гурван долоо хоногийн турш явуулж эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэхүү ажиллагааны хүрээнд цагдаа нар өвөрмонгол айлуудад нэгжлэг явуулж, буу зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хайж байгаа гэнэ. Энэхүү арга хэмжээний үеэр 70 гаруй Монгол иргэдийг хорьжээ. Хятадын цагдаагийнханы мэдэгдсэнээр тэдгээр иргэд гэр болон хувийн эд зүйлсээ шалгуулахыг эрс хориглосон учир ийм арга хэмжээ авсан гэнэ. Нэгжлэгийн үеэр 50 тонн тэсрэх бодис, 120 мянган детонатор, 2000 гаруй буу, 32000 хутга хурааж авчээ.
р
Саяхнаас эхлэн Хятадын эрх баригчид Түвдэд хяналт суларсанаас болж, тэд дээрэнгүй болж, ардын армийн цэрэгтэй сөргөлдөх нь их болсон. Тийм учраас дахин үймээн болохоос урьдчилан сэргийлэн Өвөрмонголчуудыг хяналтадаа оруулахыг хүссэн хэмээн тайлбарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ