Эрх чөлөөний хөшөө нээлтээ хийлээ
АНУ-ын бэлгэ тэмдэг болсон Эрх чөлөөний хөшөө жуулчдад хаалгаа нээжээ. Төсвийн алдагдлаас болж сүүлийн 11 өдөр хаалгаа бариад байсан хөшөөнд санхүүжилт ирээгүй ч иргэдийн тусламж, хандиваар хаалгаа нээсэн талаар Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо мэдэгджээ. Түүний хэлснээр мужийн Засаг захиргаа өөрийн төсвөөс өдөр бүр Эрх чөлөөний хөшөө байдаг Үндэсний паркт 61,6 мянган ам.долларыг төлж, үлдсэн хөрөнгийг иргэдээс авсан гэжээ. Өдөрт 7-10 мянган жуулчин Эрх чөлөөний хөшөөг үзэхээр ирдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ