Цана, гүйлт, дугуйн замын ажил хийгдэж байна

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ерөнхий сайдын төсвийн багцын 50 тэрбум төгрөгөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод хөрөнгө гаргасан. Хөрөнгөөр явган хүний, цана, гүйлт, дугуйн зам болон иж бүрэн спортын талбайг барьж байна.

Нийтдээ 2.6 км урттай 8 метрийн өргөнтэй замын бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг тус хүрээлэнгийн удирдлагууд хэлж байна. Үүний 4 метр нь тэмдэг тэмдэглэгээ бүхий дугуйн, 2 метр нь резинэн хучилттай гүйлтийн, үлдсэн нь зундаа зүлэгжүүлсэн явган хүний зам, өвөлдөө цанын зам болох юм. Эдгээр замаас гадна хөл бөмбөг, сагсан бөмбөг, софт теннисний талбай бүхий спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Засгийн газрын гишүүд өнгөрсөн 5 дугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэсэн төгөл тарьсан. Энэ үеэр сайд нар тарьсан модоо усаллаа. Хавар 32 аж ахуйн нэгж, байгууллага 2000 орчим модыг тус хүрээлэнд тарьнаас 95 хувийн ургацтай байна. “Тарих бол нэг асуудал. Тарьсан модоо арчилж, усалж байх нь чухал” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Тус хүрээлэнгийнхэн өөрсдөө био бордоогоо бэлтгэж, бууц, ялзмагаар бордох, хэлбэржүүлэх, услах зэргээр 22 төрлийн 110 мянга гаруй модонд арчилгаа хийдэг бөгөөд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд иргэдэд мод бут арчлах талаар эко сургалт явуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nambusard:
Дандаа л шинэ хувин хэрэглэж бхиймаа
2013-10-14
bolj baina shuu:
Estoi 2 gar 2 huluu urguud demjij baina. iim saihan medee unshihad saihan baian shuu. he he
2013-10-13
tsoo:
ok sain bn olon bolosoi
2013-10-13
Shagai:
Sain .bn...erunhiii saidaa
2013-10-13
бүтээн багуулалт:
энэ чинь харин иргэддээ хандсан сайн бүтээн байгуулалт байна ялангуяа гүйлтийн замаа зөөллөж байгаа нь эрүүл мэндэд тун их тустай энэ ажилд чинь БАЯРЛАЛАА
2013-10-13