Сандра Баллок хүүхэд үрчилж авна
Холливудын нэрт жүжигчин Сандра Баллок өргөмөл хүүгээ дүүтэй болгохоор шийдсэн тухайгаа өөрийн “Twitter” хуудаснаа бичсэн байна. 49 настай жүжигчин охин үрчлэхээр бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн байна. Энэ ажилд Шарльз Тероны өмгөөлөгч тусалж байгаа аж. Сандра Баллокийн үрчилж авсан Луис нэртэй хүү одоо гурван настай юм. Тэрбээр “Хүү минь хэт дураараа өсч магадгүй. Тиймээс охин дүүтэй болсон нь дээр. Луис том болохоороо эр хүн учраас гэр орноо, дүүгээ хамгаалах хариуцлагатай болох хэрэгтэй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ