Ахмадуудын алхалтад 600 хүн оролцлоо
“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамтаар өглөөний алхалтад оролцлоо.
өб
Эрүүл мэндийн сайд Н.Удвал алхалтад оролцогчдод хандан хэлэхдээ бид “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд ахмадуудаа ясны сийрэгжилтээс сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах, амин дэмээр хангах гэсэн чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн алхалтад оролцохоор ирсэн та бүхэн бол эрүүл мэндийнхээ төлөө маш том хувь нэмэр оруулж байгаа хүмүүс. Хэрэв хүн алхалтыг хэвшүүлж, идэвхтэй хөдөлгөөнтэй, зөв хооллоод, сэтгэц бухимдлаа зөв удирдаж чадвал зүрх, судасны өвчнийг 90 хувь, чихрийн шижин өвчнийг 80 хүртэл хувь бууруулж чадна. Эдгээр нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн, хэрэглэхэд амархан, үр дүнтэй эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй арга юм гэв.
өб
Алхалтын өмнө ахмадууд Эрүүл мэндийн яам дээр өглөөний цай ууж, халуун яриа өрнүүлсээр алхалтаа яамнаас эхлүүлсэн. Алхагчид Хүүхдийн паркийг нар зөв тойрон Төв номын сангийн хажуугаар гарч, эргэн ЭМЯ дээр иржээ. Алхалтад оролцсон хүмүүст ЭМЯ-ны зүгээс “Эрүүл амьдралын 5 алхам” мэдээллийн багц гарын авлага, “Ахмад настнуудын сэтгэцийн эрүүл мэнд” товхимолын хамтаар өгөв. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөлүүд оролцсон юм.
аө
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ