Кэтрин Зета Жонс: Дунд сургуульд намайг хэн ч тоож хардаггүй байлаа
Дэлгэцийн хатан хаан хэмээгддэг Кэтрин Зета Жонс амжилт болон хувийн амьдралынхаа нууцыг дэлгэхээр “In Style” сэтгүүлийн шинэхэн дугаарт ярилцлага өгчээ. Тэрбээр Оскарын шагналт жүжигчин Майкл Дугласын эхнэр юм.
AS
-Кэтрин Зета Жонсын зургийг нүүр хуудсандаа тавьсан сэтгүүлүүд энд тэндгүй харагдах юм. Энэ байдал Таньд эвгүй санагддаг уу?
-Үгүй дээ. Үнэндээ тэд миний биш, дүрийн минь нэр хүнд, амжилтыг ашиглаж байгаа болохоор би төдийлэн ойшоодоггүй. Анх жүжигчин болсны дараахан миний гэрэл зургийг метроны буудал дээр тавьсан байхыг хараад ямар их баярлаж байсан гээч.
da
-Таны нэрийг Зета гэх нь зөв үү, эсвэл Зэйд гэх үү?
-Еврейчүүд өвөг эцгийг Зэйд гэдэг. Зета бол эмээгийн минь нэр. Эмээ минь грек хүн. Зета ч грек үндэстний нэр байгаа юм. Хүн бүр л намайг Кэтрин Жонс гэдэг нэрээ чимэх гэж Зетаг зохиосон гэж боддог. Үнэндээ намайг төрсний дараахан Кэтрин Зета Жонс гэдэг нэр хайрласан. Уэльст хамгийн түгээмэл овог нь Жонс. Тэндхийн сургуульд суралцдаг байхад манай ангид гэхэд л Кэтрин Жонс нэртэй гурван ч охин байсан. Тиймээс ангийнхан маань намайг Зета гэж дууддаг байлаа.
gd
-Миний мэдэхийн жүжигчид буруу кинондоо тоглолоод уналтад орлоо гэх зэргийн юм ярих юм. Та үүнтэй хэр зэрэг санаа нийлэх вэ?
-Би хэзээ ч буруу дүр сонгочихож дээ гэж харамсаж байгаагүй. Гэхдээ кино урлагт хүчин зүтгэж байх хугацаандаа жүжигчин хүний амжилтын үндэс нь эрс тэс ялгаатай дүр бүтээх гэдгийг ойлгосон. Тиймээс ч дүрээ сонгохдоо энэ зарчмаа баримталдаг. “Тээвэрлэгч” кинонд би зургаан сартай жирэмсэн байхдаа тоглосон. Туслах дүр бүтээсэн боловч хэдхэн минутын дотор хэв маягаа эвдэж чадсан минь надад маш их эрч хүч хайрлаж, киноны саналд дарагдахад хүргэсэн. Түүнээс хойш би жижиг гэлтгүй бүхий л дүрээ анхааралтай судалж, сонгодог болсон.
fa
-Сургуульд байхад чинь залуус араас чинь шүлсээ үсэргээд гүйдэг байсан уу?
-Хэн ч намайг тоодоггүй байсан. Би багадаа их өндөр охин, яг л гулууз шиг байсан. Үеийнхнийгээ бодвол өсөлт маань харьцангуй эрт эхэлсэн боловч төдөлгүй зогсчихсон. Тиймээс залуус намайг харахаараа шууд л барилдах уу охин минь гэхээс, сайхан бал бурам гэх мэт үг хэлдэггүй байлаа. Хамгийн аймшигтай нь төгсөлтийн үдэшлэг дээр хэн ч намайг уриагүй учир физикийн багштайгаа хамт орсондоо. Хүүхдүүд хараад шоолоод, та хоёр ямар учиртай болчих воо. Физик дээр ч Кэтрин Зета Жонс 100 оноо авсан гэх зэргээр шоолоод, удалгүй үдэшлэгээ орхиод, гэрийнхээ нойлын өрөөнд гурван цаг уйлж байсан даа. Тэр өдрөөс эхлэн, толгой сайтай байсны оронд хөөрхөн үзэсгэлэнтэй байх нь эрэгтэй хүмүүст таалагддаг юм байна гэж амьдралын цоо шинэ дүрмийг мэдэрсэн.
fgasd
-Одоо миний өмнө сууж байгаа хэлэхийн аргагүй гоо үзэсгэлэнд ийм аймар юм тохиолдож байсанд гайхмаар юм. Тэд ч одоо харамсдаг байхдаа?
-Харамсаад барахгүй, хааяа киноны нээлтэд дээр ирцгээгээд таньдаг царайлаад байдаг юм. Ийм болно гэж зүүдэлж байсангүй гэх зэргээр. Хэрвээ дунд сургуульд байхдаа чамтай найзалсан бол Холлувуудын “А” зэрэглэлийн жүжигчний найз байхгүй юу гэх зэргийн юмнууд яриад байдаг юм. Тэднээс болж, надад дунд сургуулийн ганц зураг байхгүй.
hdf
-Та мюзиклд тоглохыг хүсдэг гэж ярьж байсан?
-Тийм ээ. Миний багын мөрөөдөл. Би бүр багаасаа л мюзикл инээдмийн жүжигчин болохыг хүсдэг байлаа. Товшлуур бүжгээ орхих хүртлээ би кино ертөнцийн талаар огт боддоггүй байсан. Мэргэжлийн бүжигчин болж чадахгүй гэдгээ ухаарсан хойноо л “Би одоо юу хийх вэ” гэж бодож эхэлсэн.
fd
-Нөхрийнхөө тухай яриач. Та хоёр хэрхэн танилцсан юм бэ?
-“Deauville”-ийн кино наадмын үеэр танилцсан юм. 1996 онд танилцсан шиг санагдаж байна. Наадмын үеэр Майкл Дуглас надтай танилцахаар хөөцөлдөж эхэлсэн. Түүний юу хүсээд байгааг мэдээгүй болохоор эхэндээ тэр байдал нь миний дургүйг хүргэж байлаа. “Зорро” киноны сурталчилгааны дараа зочид буудал руу алхаж явтал араас хүн дагаад байх шиг санагдсан. Харин дүү минь “Майкл чиний араас дагах нь байтугай чамайг гэдгийг ч анзаараагүй явна” хэмээн сануулж билээ. Тэр орой нь Антонио Бандерас, Мелани Гриффит нар биднийг танилцуулсан. Тэр тун ёсорхогоор дэргэд минь сууж болох эсэхийг асуусан нь миний санаанаас огт гардаггүй юм. Тэр өдрөөс хойш есөн сар өнгөрөхөд бидний харилцаа утсаар хууч хөөрөн, хамт хооллох гэх мэтээр харьцангуй дотноссон. Удахгүй гудамжаар хөтөлцөн алхаж, гэрэл зурагчдын бай болж явлаа ш дээ.
ds
-Хэзээ нь гэрлэх санал тавьсан бэ?
-Үгүй дээ. Сонирхолтой нь, бидний хэн нь ч гэрлэх санал тавиагүй шүү дээ. Бид зүгээр л харцаараа ойлголцсон. Нэг өдөр бид бие биенээ удаан гэгч нь ширтэж, эцэст нь тэр надад “Бид хамтдаа маш сайхан цаг хугацааг өнгөрүүллээ. Одоо хамтдаа Испани явъя” гэж билээ. Тэгээд л тэнд очоод би түүний мэдэлд шилжиж, нэг л мэдэхэд хуримын даашинз өмсчихсөн зогсож байсан. Удалгүй бид хайраас бий болсон Дуни-гаа өлгийдөн авсан даа. Нөхөртэйгээ байхаар одоо хүртэл цаг хурдан маш яваад байдаг юм. Нэг цаг яг л нэг минут шиг хурдан өнгөрнө. /Инээв/.
fgd
-Та хоёр хэдэн насны зөрүүтэй вэ?
-25 насны зөрүүтэй. Түүхэнд хосуудын эрэгтэй нь насаар ахимаг байдаг байх аа. Харин орчин цагт насны зөрүү бэрхшээл болсон эсэхийг би сайн мэдэхгүй. Ээж минь надад амьдралынхаа туршлагыг ярихдаа хэзээ ч насны зөрүүг хосуудын гол бэрхшээл болдог гэж зөвлөж байгаагүй. Хөгжилтэй нь Майкл манай аав, ээжтэй чацуу. Гэсэн хэдий ч тэд анх танилцахдаа үүнийгээ мэдээгүй. Аав ээж минь түүнийг 25 насаар ахимаг гэж анзаараа ч үгүй. Байнга л миний хүү, энд суу, хоол ид гээд л маш хөгжилтэй байсан.
fd
-Харин танд энэ зөрүү анзаарагддаг уу?
-Хэзээ ч мэдрэгдээгүй. Майкл насны зөрүү мэдрэгдэхээр үйлдэл, зан авир огт гаргадаггүй юм. Үргэлж миний таалалаар болдог. Хэрүүлийг би эхлүүлж, би дуусгадаг. Тэр хугацаанд Майкл инээсээр л байдаг. Гайхалтай сайн аав. Тэр жаахан бэрхшээлийг ч аз жаргал болгочихож чаддаг болохоор амьдрал, ажил төрлөө зохицуулан, сайн хань, сайн аав байхаа ч мартдаггүй. Бас жүжигчин, продюсер, найруулагчийн ажлаа ч орхигдуулдаггүй. Бүгдийг нь. Гэхдээ гэр бүлийнхэнтэйгээ байхыг илүүд үздэг юм. Хоёулаа урлагийн салбарт хүчин зүтгэдэг хосууд хайр сэтгэлийн харилцаагаа орхигдуулж, хөргөчих гээд байдаг сөрөг талтай. Харин Майкл бол тэс өөр хүн. Тэр тун халамжтай. Хааяа аав минь надтай хамт амьдраад байх шиг санагддаг.
gfd
-Та одоо хэдэн настай вэ?
-49 хүрэх гэж байна. Энэ насан дээр ирэхээр зугаа цэнгэлээс илүү гэртээ байхыг хүсдэг юм байна лээ. Чанга дуу хөгжим сонсохоор чих өвдөөд, өндөр өсгийт өмсөхөөр хөл өвддөг болсон байна лээ.
fd
-Ээж, жүжигчин хоёр бол огт өөр ажил төрлүүд. Хэрхэн энэ хоёрыг холихгүйгээр амьдралаа үргэлжлүүлж байна?
-Юун түрүүнд би айлын эзэгтэй. Энэ нь гэр бүлийн хувьд тун чухал гэдгийг та ч сайн мэдэх байх. Хүүхдүүдээ сайн асарч, хүмүүжүүлэн, ажлаа амжуулж, сайн эхнэр, сайн найз, сайн охин байна гээд л бүхнийг эн тэнцүүхэн авч явна гэдэг хэнд ч амаргүй санагддаг. Би гэртээ байхдаа айлын эзэгтэйгээ ухамсарладаг. Харин гэрээс гарахдаа би бол Холлувуудын алдартнуудын нэг хэмээн бодож, бусад жүжигчид шиг биеэ авч явдаг. Хаалганы наана цаана л хэн байхаа ухамсарлах хэрэгтэй.
fd
-Үзэсгэлэнтэй хүмүүсийн ажил төрөл нь аяндаа бүтдэг гэж хүмүүс хэлдэг. Сайхан байхад сул тал гэж бий юу?
-Би үргэлж л нөхрөөсөө “Энэ даашинзыг өмсчихөөр би тарган харагдаж байна уу. Нүүрэнд минь ямар нэгэн сэвх, толбо үүсэж байна уу” гэж асуудаг. Би бусад хүүхнүүдээс өөрцгүй, жирийн л нэг эмэгтэй. Надад онцгой юу ч байхгүй шүү дээ. Сэтгүүлчид та нар биднийг бас алж, амьдруулах юм аа.
g
-Гэхдээ Та толинд хараад “Ямар сайхан юм бэ” гэж боддоггүй гэж үү?
-Үгүй дээ. Харин би хаа явсан газартаа хараа булаам үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй тааралддаг. Мэдээж би өөрийгөө Квазимодо шиг царай муутай гэж боддоггүй. Бас ер бусын үзэсгэлэнтэй гэж өөрийгөө дүгнэж байгаагүй. Би хөдөлмөрөөрөө энэ бүхнийг цүнхэлсэн.
g
-Зорра киноны тухайд?
-Тэр бол гайхамшигт бүтээл. Намайг өнөөдрийн өндөрлөгт Кэтрин Зета Жонс гэдэг нэрээр минь алдаршуулсан сор бүтээл.
hfg
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ