Цэрэг татлага энэ сарын 15-нд эхэлнэ

img

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнийг оршин суугаа нутаг дэвсгэрээс нь үл хамааран цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг сайн дураар хаалгах журмаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангадаг.

а

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг аймаг, нийслэл, дүүрэгт зохион байгуулахад бэлэн болжээ.

ахө

Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн "эх орноо хамгаалах" үндсэн үүргээ хугацаат цэргийн алба хаах болон цэргийн албыг дүйцүүлэн хаах гэсэн хоёр хэлбэрээр хэрэгжүүлж байгаа юм.

абө

2012 оны I ээлжээр татагдсан цэрэг дайчдыг халах, энэ оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа аравдугаар сарын 15-аас эхэлнэ. 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татна. Цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг цэргийн жинхэнэ албанд татагдагч гэнэ. Цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Үүнийг  Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон байдаг. Энэ нь Монгол Улсын иргэн,  ялангуяа дайчилгааны бэлтгэл нөөцийн II зэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүдийн заавал биелүүлэх үүрэг юм.

өб

Түүнчлэн ажил олгогч болон бүх шатны боловсролын байгууллагууд цэргийн насны иргэдээ цэргийн жинхэнэ албанд татагдмагц нь ажил, сургуулиас нь түр чөлөөлж, цэрэг татлагын байранд ирүүлэх үүрэг хүлээнэ.

өхб

Хэрвээ цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг аймаг, нийслэлийн Засаг дарга, Цэргийн штабын дарга 50000 хүртэл төгрөгөөр, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга 10000 хүртэл төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

хө

Харин цэргийн жинхэнэ албанд татагдагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэмд хамрагдсан, гэнэтийн аюулд өртсөнөөс цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэх шалтгаантай байсан гэж үздэг юм байна.

хөб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1993 оны жаа байна.:
Бацаанууд цоглог байна шүү.
2013-10-13