Улаанбаатарт 2 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ