Монгол бүсгүй азийн охидын эрхийн анхдугаар шагналыг хүртжээ

img

Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр өнгөрсөн баасан гарагт тохиосон.  Үүний хүрээнд Тайван улсын Тайпей хотноо болсон олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаанд манай улсын амбассадороор  “Гүнж” төвийн захирал Ч.Ундрах болон тус төвийн дэргэдэх “Залуу эхчүүдийн клуб”-ын зохицуулагч М.Цэрэнбалжир нар оролцсон.

6

Энэхүү үйл ажиллагааны үеэр Тайваны Засгийн Газар болон “The Garden of Hope Foundation” хамтран “Азийн охидын эрхийн анхдугаар шагнал”-ыг гардуулжээ. Тус нэр хүндтэй шагналыг манай улсын төлөөлөгч М.Цэрэнбалжир хүртсэн байна. Шагналын эцсийн шатанд Энэтхэг, Тайвань, Вьетнам орны охидтой шалгарч үлдсэн аж.

5

Уг шагнал нь Азийн охидын эрхийн төлөө тэмцэж, тэдний дуу хоолой болж буй охидыг шалгаруулах, алдаршуулах төдийгүй тэдгээр охидоор дамжуулан охидын эрхийн асуудлуудыг олон нийтийн анхаарлын төвд авчрах зорилготой аж.  Мөн энэхүү шагналыг  хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж, өөрсдөө хүчирхэгжээд зогсохгүй, бусдад болон үе тэнгийнхэндээ нөлөө үзүүлж буй охидод олгодог онцлогтой юм байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ