Гэр бүлийн асуудлаар чуулж байна

img

 

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй “Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл” сэдэвт үндэсний чуулган яг одоо Төрийн ордны их танхимд эхэлж байна. Чуулганы гол зорилго бол гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог хангах, гэр бүлийн харилцаанд оролцогч талууд, нийгмийн бүхий л төлөөллийн гэр бүлүүд хосоороо биечлэн оролцож, санал бодлоо бодлогын баримт бичигт тусгах юм. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар Гэр бүл- Төрийн оролцоо, Гэр бүл- Төрийн бус байгууллагын үүрэг оролцоо, Гэр бүл- Ахмадын үүрэг оролцоо, Гэр бүл- Залуучуудын үүрэг оролцоо, Гэр бүл- Хүүхдийн үүрэг оролцоо гэсэн таван бүлэгт хуваагдан гэр бүлд тулгамдаж буй асуудлуудыг тус бүртээ хэлэлцэж, саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм байна.

Дашрамд дуулгахад 2000 онд болсон Монгол улсын өрхийн тооллого судалгаагаар манай улс 540 мянга орчим өрх гэртэй байсан. Харин 2012 оны байдлаар өрх гэр бүлийн тоо 17 хувиар өсч, 768 мянга гаруй өрхтэй болжээ. Тиймээс өрх гэр, гэр бүлийн гишүүдэд Монгол төр анхаарлаа хандуулж, гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой байдал, гэр бүлээс хамааралтай бүлгүүдэд тулгамдаж буй олон асуудлын талаар авч хэлэлцэх шаардлагатай байгаа юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

seko :
xamgiin golni vr xuuxeddee bagaasni zuw humuujil tuluwshliig suulgaj ugux talaar nuhactaixan xelelcwel zugeer eceg exchuudiin xarilcaanii asuudal bol negdugeert tawigdana tedl ur xuuxeddee zaaj surgaj ulgerlej turuus gargaj bui bodlogo vil ajillagaag urh gertee murduj xewshwel xuuxed uuruu tuuniigni tusgan awch caashid nasand huresen uedee aliwaa tulgamdsan asuudald eyreg uncguus xandaj zuw yos surtahuuntai irgen ger bul bolon tuluwsnu erni xunii niigmiin xarilcaa ulsiin bodlogo ger buleesl exelne olon irgen ger buliin vzel bodol negdej negen cul bolj turiin bodlogo bolj bolowsorno
2013-10-14
zochin :
soel urlagiin deed surguuliin zahirgaa niit oyutan zaluust bayrlalaa torloh hotodoo chin setgelee zoriulan mash saihan ugaaj tsevrelsend irged min dor burnee hicheej tseverch baij hevshe
2013-10-14
zochin:
ashgui dee tor maani ger buld anhaarlaa handuullaa husen huleesen zov huuli gargaasai zaluu ger buld etseg eh zov hundetgeltei uhaaruulj baival zugeeree zarim etseg eh busdiin bayn amidraliig harj ger bul ur huuhedteig ni medseer baij ohidoo horigloj ter eriig huleej avahgui baih estoi baimaar getel esergeeree durtai ni argagui demjdeg uchir iim emegneld hurch baina. zarim zaluusiin eejuud huugee ger bulees ni gaduur zavhairahiig demjdeg tiim bodit jishee olon bi. sohirhood uzhed bolovsrol muutai zaluudaa ooroo zambaraagui baisan eejuud baidag .sudalgaa hiigeed uzeerei ene bol unen shuu
2013-10-14
Зочин:
Одоо юм л бол Батболд гэх нь шив дээ. Бүгд л хүүхэнд дуртайшд эрчүүд бүгдээрээ. Харин амьдралд нь хэцүү асуудал тулгархаар хутга барьж шийдэх гэдэг наад балмад хүүхний чинь л буруу
2013-10-14
ИРГЭН:
ЭНЭ АСУУДАЛ НУХАЦТАЙ ХЭЛЭЛЦЭЖ МОНГОЛ ГЭР БҮЛИЙГ БАТ БЭХ БАЙЛГАХ, НӨХӨР, ЭХНЭРИЙН УРАГ ТӨРӨЛ, НИЙГМИЙН БОЛОН МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЦАГ БОЛЖЭЭ. ЭС ТЭГВЭЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН МӨХӨХ ГАМШИГ НҮҮРЛЭЭД БАЙНА ДАА. БАТБОЛД ГЭГЧ ӨНӨӨ ЦАГИЙН ДОН ЖУАНААС БОЛЖ НЭГ ЭМЭГТЭЙ АВСАНД, НӨГӨӨ НЬГЯНДАНД ОРСОН НЬ МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ЭМГЭНЭЛ, МОНГОЛ ҮНДЭСТНИЙ МӨХӨЛ НҮҮРЛЭЖ БУЙ БОДИТ ЖИШЭЭ БОЛОЙ. ЕР НЬ АЙЛ ГЭР ҮЙМҮҮЛЭГЧ ЛАЛАР ЭРС, ЯНХАН ЭМС МОНГОЛД ХЭТ ОЛШИРЧЭЭ.
2013-10-14