АНУ үргэлжлүүлэн иргэдийг чагнахаар болов

img

Ассосиашед Пресс агентлагийн мэдээлснээр террорист этгээд болон гадаадын тагнуулын үйл ажиллагааг хянах үүрэгтэй АНУ-ын нууц шүүх, үндэсний аюулгүй байдлын газарт олон нийтийн утасны тэмдэглэлийг цаашид чагнах, мөрдөхийг Засгийн газраас нь зөвшөөрсөн байна.

АНУ-ын үндэсний тагнуулын албаны хянагч Жорж Клаппер “АНУ-ын Засгийн газар сэжигтэй этгээдүүдийн утсыг хянахыг зөвшөөрсөн, мөн тагнуулын шүүхэд утасны тэмдэглэлийг цаашид хянах эрхийг өгсөн” гэж өчигдөр мэдэгджээ. Мөн үүнийг Ерөнхийлөгч Барак Обамагийн дэвшүүлсэн хянах хөтөлбөрийг нээлттэй байлгах арга хэмжээний нэг гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ