Хонь, үхрийн махны үнэ өсчээ

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь   23-ны өдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.0 хувиар тус тус өссөн байна. Махны дундаж үнэ: 2011 оны 11-р сарын 23-ны байдлаар өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-0.9 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.5-0.9 хувь, адууны махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан байна.Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.9-1.8 хувь, үхрийн махны үнэ 0.5-1.4 хувиар өссөн байна. 2011 оны 11-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4113 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4713 төгрөг, ямааны мах - 3220 төгрөг, адууны мах – 3500 төгрөг, хонины цул мах – 4233 төгрөг, үхрийн цул мах – 5288 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Гурилын үнэ: 2011 оны 11-р сарын 23-ны байдлаар гурилын үнийг өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 2.1 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 3.8 хувиар буурсан байна... Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий савласан 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
50 saya maltai baij bid iim amidarna gej uu? ard tumen mini ee? yah ve?
2012-05-23
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono Bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-28