"Өнөр" дөрвөн замын уулзварын нээлт боллоо

img

  “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг болох Нэгдүгээр хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудсан замтай шууд холбосон шинэ дөрвөн замын уулзвар буюу “Өнөр” уулзварын ажил дуусч, өнгөрсөн амралтын өдөр албан ёсоор нээлээ. Өмнө нь тээврийн хэрэгсэл бүү хэл явган хүн ч зорчих боломжгүй хог шороо хөглөсөрсөн өндөр далан байсан энэ газрыг хоёр чигийн хөдөлгөөн, дөрвөн эгнээ бүхий зорчих хэсэгтэй, босоо хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохионы зохицуулалттай орчин үеийн шаардлага хангасан замтай болгосон юм. Мөн Гэмтлийн эмнэлгээс уруудсан зам, хуучин уулзварын хэсгийг бүхэлд нь өргөтгөн шинэчилжээ. Нийт 900 метр урт авто зам шинээр барьж, 16708 ам метр талбайд асфальт бетон хучилт, 3400 ам метр талбайд явган зорчигчийн зам тавьсан байна. Шинэ замын налуу талд арматураар хүчитгэсэн бетон түшиц хана барьсан барьжээ. Үүнээс гадна дулааны шугамын хавтанг хүчитгэх, цэвэр, бохир усны худгуудыг замын түвшинтэй тэнцүүлэх, ус зайлуулах 800 метр шугам хоолой шинээр суурилуулах гэх мэт инженер-дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь гүйцэтгэж, орчны тохижилтын хэсэгт 210 мод тарьсан байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gggg:
Хойтон зунаас энд тэнд цоороод эхлэн дээ. монгол хүн барьсан юм чинь)
2013-10-14
zochin:
bayrlalaa.chanaraa l sain anhaar
2013-10-14