Адриана Лима: Дэлхий дээрх охин бүр сахиусан тэнгэр байхыг хүсдэг
Бразилийн алдарт загвар өмсөгч, “Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр, супер модель Адриана Лимагийн “Vogue” сэтгүүлийн шинэхэн дугаарт өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.
6
-Шоу үзүүлбэрийн үеэр бэлэн болох маш хэцүү юм шиг санагддаг. Та нар яаж энэ дарамтыг давж байна даа?
-Би дизайнаруудын хувцсыг үзүүлэхээр бэлэн болох үедээ ямар нэгэн дарамт мэдэрдэггүй. Хэн ч намайг үзүүлбэрт бэлэн болгохын тулд шахалт үзүүлдэггүй. Энэ бол миний л гаргасан шийдвэр учраас би агентлагийнхаа зүгээс тавьдаг шаардлагуудыг шахалт хэмээн хардаггүй юм. Хамгийн гол нь би ажилдаа дуртай. Тайзан дээр алхахыг хүссэн мянга мянган охидын хараалыг урсган байж гарч ирчихээд “та нар намайг дарамталж байна” гэх үндэслэлээр орхих эрх надад байхгүй.
5
-Та хоёр дахь хүүхдээ төрүүлээд найман долоо хонож байхдаа тайзан дээр алхаж байсан. Тэгэхийг заавал хүссэн юм уу?
-Төрөөд удаагүй байхдаа тайзан дээр гарна гэдэг байгалийн хуультай тохиролцож байгаа том шийдвэр байсан. Хүүхэд төрүүлснийхээ дараа загварын тайзан дээр бэлэн болоход хүний бие ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгийг би тааж мэдээгүй байсан юм. Би тэр шоуны өмнө маш их стресстсэн. Гэвч алга болоогүй. Шоуг нээж байгааг ч хэлэх үү стресс, сандрал их байсан. Сахиусан тэнгэр бүр өөрсдийн стресс, сандралаа тайлах аргатай байдаг. Биеийн галбир минь яасан бол гэх зэргийн мянган бодол толгойд минь эргэлдэж байсан. Тэр стресстсэн үедээ зүгээр л хөгжим сонсдог. Дараа нь надад “даль жигүүр хиймлээр бус жинхэнээсээ бий болсон мэт” санагдсан. Тайзан дээр алхахад хүмүүс “Чи бол жинхэнэ сахиусан тэнгэр” гэж хашгирахад л би бүх зүйл “OK” болсныг мэдсэн дээ.
6
-Хэний дууг сонсох дуртай вэ?
-Эминем. Хэрвээ тэр “Victoria’s Secret”-ийн шоун дээр ирж дуулбал би түүний өгзөг рүү шууд алгадах болно. /Инээв/.
6
-Шоунд бэлэн болох нь танд хар дарсан зүүд шиг санагдаж байсан удаа байгаа юу?
-Шоунд бэлэн болоход хэзээ ч ийм мэдрэмж төрж байгаагүй. Харин биеийн тамирын заал руу явах өдөр бүр надад хар дарсан зүүд шиг санагддаг. Би дасгал хийх дуртай, гэхдээ энэ тун амаргүй ажил шүү дээ. Биеийнхээ галбирт төгс байдлыг олохын тулд өдөр бүр дасгал хийх хэрэгтэй.
6
-Кара Делевинг, Жоурдан Данн нар шоуны өмнө тахианы мах, пицца байнга иддэг ч огтхон таргалдаггүй гэж ярьдаг. Харин та?
-Магадгүй тийм болж болох л юм. Гэхдээ мэдээж яг одоо биш л дээ. Тэд ийм хоол идэж байгаагийнхаа үр дүнг ирээдүйд өөрөөр хэлбэл, миний насан дээр харах болно. Миний хувьд эрүүл хүнс идэх л дуртай. Би хоёр хүүхэдтэй боллоо. Тэдний эрүүл мэндэд ч бас санаа зовж байгаа учраас би эрүүл хүнс сонгодог үлгэр жишээ байх ёстой юм. Гурван настай хүүхдээ “Ээж ээ, өдрийн цайндаа шоколад идье тэгэх үү” гэж надаас асуухыг хүсэхгүй байна. Шоколад, бялуу бол баярын хэрэглээ. Та үүнийг өдөр тутмын хүнсээр сонгох хэрэггүй.
7
-Шоу дууссаны дараа та хамгийн эхлээд юу хийдэг вэ? Тайзны араар гүйж ороод л, дотуур хувцсаа тайлаад дараах өрнөлийн тухайд?
-Би жижиг кекс байнга иддэг. Би өдөр бүр кекс иддэггүй л дээ, хаяадаа шоуны дараа иддэг. Тэр үед тэнгэрээр нисэх мэт сайхан мэдрэмж төрүүлдэг. Өндөр өсгийт дээр алхсаар байгаад хөл минь их сульдсан байдаг. Шоу дуусаад би тайзны араар гүйж ороод шууд л нүднийхээ будгийг арилгадаг. Тэгээд хурдхан шиг гэртээ харихыг хүсдэг. Хурдан л тэндээс гарахгүй бол оргилуун дарс зэрэг анхаарал сарниулах зүйл хангалттай гараад ирнэ. Охидууд ихтэй газрууд чинь найр наадам тасрахгүй шүү дээ.
7
-Охид шоунд бэлэн болохын тулд өлбөрч үхэх шахдаг гэсэн хошин яриа байдаг шүү дээ?
-Тиймээ. Би 1999 онд нэг загварын агентлагт шалгалт өгч байлаа. Тэнд байсан бүх хүн “Модель болох ирээдүй чамд байна. Харамсалтай нь чи хэт тарган. Тураад сарын дараа хүрээд ирээрэй” гэсэн. Би ч гэртээ хариад л сарын хоолны төлөвлөгөө гаргасан. Тэр үед 62 кг байснаа сарын дараа 49 кг болтлоо турж байж, арай нэг юм тэнцсэн. Харин дараа нь “хэтэрхий туранхай харагдаад байна, буцаж 3-4 кг нэм” гэж хэлсэн дээ. Тэгэж л байж өнөөдрийн биеэ олсон. Олон охин туранхай болохыг хэт их хүсээд сэтгэцийн өвчлөлтөд нэрвэгддэг. Хэт турсанаасаа болоод эмэгтэй хүний бахархал болох “Хөх, өгзөг, гуя” нь зүгээр мод шиг ямар ч хэлбэргүй болоод л дараа нь өөрсдөө хохирдог. 2000 оноос өмнө тайзан дээр гарсан ихэнх загвар өмсөгч ходоодны шархтай. Би үүнийг хэзээ ч нуухгүй. Тэр үед хүссэн хувцсаа өмсөхийн тулд, бид чинь хоорондоо өрсөлддөг байлаа. Идсэн юмаа шууд л эмээр түрээд л юу ч болоогүй юм шиг тайзан дээр гардаг байлаа. Тэгэхээр яаж, эрүүл байх вэ дээ.
7
-Хоолны төлөвлөгөөнд чинь юу юу багтаж байв?
-Бараг худлаа ярьсан хүнд өдөрт хоёр литр ус л байсан. Орой унтахаасаа өмнө нэг алим идээд л бөх гэгч нь нойрсдог байсан. Бусад хоолны дэглэмийг бодвол ус биеийг галбиргүй хэт туранхай болгодоггүй юм. Хүүхэд төрүүлсэний дараахан 2-3 хоног энэ дэглэмээ барихад буцаад л өмнөх шигээ болдог. Харин одоо би хоолны дэглэмийн хувьд өдөртөө гурван дусал уураг, жигнэсэн ногооны хамт гурван удаа иддэг. Уух юм маш их уудаг.
7
-NBA-ийн од Марко Жарик бол таны нөхөр. Энэ бүх хоолны дэглэмд тэр хэр дуртай байдаг вэ?
-Тэр намайг эрүүл саруул байхыг л хүсдэг. Өглөө орноосоо босоход тэр минь халуун кофе, жигнэмэг зэргийг өөдөөс минь бариад зогсч байдаг. Харамсалтай нь шоутай өдөр бол биеийн хэвээ сайн барих хэрэгтэй учир, идэхгүй тохиолдол зөндөө бий. Би түүнийг зөндөө гомдоосон.
7
-Та заримдаа шоуны бэлтгэл хийж шаргуу хөдөлмөрлөж буй зургуудаа твиттертээ тавьсан байдаг?
-Би хоёр ч хүүхэд төрүүлсэн учраас биеийнхаа галбирыг сайхан хэвээр хадгалахын тулд хичээх хэрэгтэй байсан. Тиймээс өдөр бүр маш их дасгал хийсэн. Би хэзээ ч ямар нэгэн ажлыг өөрийнхөөрөө хийх боломжгүй гэсэн үг юм. Би хувийн дасгалжуулагчтайгаа тогтмол хичээллэдэг. Гэхдээ хүмүүсийг сахиусан тэнгэрүүд юм иддэггүй гэсэн ойлголтоосоо салаасай хэмээн хүсч байна. Би өөрийгөө өлсгөдөггүй. Би хоол идэх дуртай, гэхдээ юуг идэх ёстойгоо л хянаж чаддаг юм.
6
-Та яг ямар дасгалыг илүү их хийдэг вэ?
-Боксоос эхлээд л янз бүрийн дасгал хийнэ шүү дээ. Өглөө эрт гүйх хүртэл дасгалын хуваарьт багтаж байсан. “Боксоор үргэлж хичээллэдэг нь жингээ барихад тусалдаг” юм.
7
-Шоунд бэлэн болох хүүхэд төрүүлэх хоёрын аль нь илүү хэцүү вэ?
-Би хоёр хүүхэд төрүүлсэндээ баяртай байгаа. Та өөрийнхөө сонголтыг хийсэн л бол ямар нэгэн зүйлийг хий гэж хүчлэгдэхгүй гэсэн үг. Тиймээс хүүхдүүдээ төрүүлэхэд тийм их зовиур мэдрээгүй юм. Ээж болох нь үнэхээр гайхалтай. Үүнийг дүрслээд хэлчих өөр үг алга даа. Харин “Victoria’s secret” шоуны хувьд би дэлхий дээрх охин бүр сахиусан тэнгэр байхыг хүсдэг гэж боддог учраас хэцүү байдаг. Надад охидын хараал ирдэг.
7
-31 настай ч 25 юм шиг л харагдах юм. Энэ юуны учир вэ?
-Зүгээр л би бусдаас азтай нэгэн. Тийм учраас ингэж харагдаж байгаа байх даа.

6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ