Хүмүүнлэгийн ажилтнуудыг барьцаалжээ
Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр ажиллаж байсан Улаан загалмайн, Улаан сар нийгэмлэгийн долоон ажилтныг зэвсэглэсэн этгээдүүд өчигдөр барьцааллаа гэж “CNN” агентлаг мэдээллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ “Энэ хэрэг явдлын ард хэн байлаа ч сайн үйлс бүтээж буй тэр долоон хүнийг даруй суллаач гэж хүсч байна. Сирийн ард иргэдэд тусламж хэрэгтэй байгаа энэ үед ганц хүний оролцоо ч асар их үүрэг гүйцэтгэдэг гэдгийг сана. Иймэрхүү зохисгүй үйлдэл нь танай ард түмэнд туслахаар ажиллаж буй бидний хүчин зүтгэл, сайхан сэтгэл дээр гишгичиж байна” гэжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Сирийн ерөнхийлөгч Ассад Аль Башер хүмүүнлэгийн ажилтнуудыг барьцаалсан гэмт этгээдүүдийг яаралтай илрүүлж, хариуцлага хүлээлгэх болно гэдгээ НҮБ-т мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ