Ихэнх нутгаар хүйтэрнэ

img

Энэ сарын 15-наас 19-нийг хүртэл тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр  16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

Салхи 16-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр, 17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм  дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм  хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө1-6 хэм хүйтэн, өдөртөө6-11 хэм  дулаан байна.17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ