МАН-ын бүлгийн хурал завсарлав

.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын нийт өр 2014 онд ДНБ-ний 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлаад заасан байна. Энэ хуулийг өөрчлөхийн тулд нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар өөрчлөгдөх юм байна. Өнөөдөр Засгийн газрын зүгээс ДНБ-д эзэлж байгаа өрийн хэмжээг 50-60 хувь болгохоор хууль санаачлан оруулж ирж байгаа нь төрийн бодлого, залгамж чанар бүрэн алдагдаж байгааг харуулж байна хэмээн тэрбээр мэдээллийнхээ үеэр онцоллоо.
.
Хэрвээ дээрх хуулийн төслийг дэмжээд явбал Монгол Улс ойрын хугацаанд өмнөх их өрнөөс дутуугүй өртэй болох нөхцөл байдал үүснэ. Хариуцлага хүлээх хүмүүс нь тодорхой, ард түмний нуруун дээр ачаа нь ирнэ гэж МАН-ын бүлэг үзэж байгаа юм байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хатуу мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Валютын ханш, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, түүний баталгаа болох зүйл нь валютын болон алтны нөөц. Өнөөдөр валютын нөөц их хэмжээгээр буурсан байна. Алтны нөөц мөн нэмэгдээгүй байгаа аж. Тиймээс Монголбанкны Үндсэн хуулиар олгогдсон хараат бус байдал нь алдагдаад Засгийн газрын дэргэдэх байгууллага шиг ажилладаг болох вий гэж МАН-ын бүлгийн гишүүд болгоомжилж буйгаа хэлсэн байна.
_
МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаад үдээс хойш дахин хуралдаж, Сангийн яамны мэдээллийг сонсохоор болжээ.
__
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ