Аргентиний ерөнхийлөгч эмнэлгээс гарав

img

Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандез Киршнер тархиндаа мэс засал хийлгээд тав хоносны дараа эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн наймдугаар сард тархиндаа гэмтэл авсны дараахан хэсэг газар цус бөөгнөрсөн байсныг мэс заслаар амжилттай авсан байна. Гэмтлийн улмаас түүний зүүн гар мэдээгүй болоод байсан юм.

Түүнд хийсэн мэс засал тийм ч хөнгөн биш учраас нэг сарын хугацаанд хатуу дэглэм барьж, амарч онгоцоор нисэхгүй байх ёстой гэж эмч нар зөвлөсөн байна. Тиймээс ирэх сард хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдэхдээ хэзээнээс албандаа орох нь тодорхойгүй байгаа гэжээ. Ирэх сарын 9-нд түүний 60 насны төрсөн тохиож байгаа гэнэ. Ард иргэд нь 60 насныхаа төрсөн өдрөөр буцаад ажилдаа орохыг хүсч, түүний хэвтэж байсан сайд нарын эмнэлгийн өмнө “Цагаан лиш” цэцэг тавьсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

2010 онд Кристина Фернандезийн нөхөр Нестор Кришнер нь зүрхний шигдээсээр нас барсны дараагаас түүний биеийн байдал нь эрс муудаж эхэлсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ooriigoo hyanah chadvargui eruul nendee hamgaalj chadahgui hun yaj ulsiin eronhiilogch baidgin
2013-10-15