
Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн эхний өдрийн арилжаагаар нийтдээ 76 хэлцэл хийгдэж, 16 ХК-ийн 41440 ширхэг хувьцаа арилжжээ. Харин нийт үнийн дүн нь 40.202.571.00 төгрөг болсон байна.
ТОП-20 индекс 13829.76 нэгж болж, өмнөх долоо хоногийн баасан гарагийнхаас -107.58 нэгжээр буюу -077 хувиар буурчээ. Өнөөдөр нийтдээ 4 ХК-ийн ханш өссөн бол мөн 4 компанийн ханш буурсан үзүүлэлттэй гарсан байна. Харин 8 ХК-ийн ханш тогтмол байжээ. Хувьцаа нь өссөн ХК-ийн тухайд “Монгол савхи” 14.91, “Монгол шевро” 14.31, “Ремикон” 1.76, “Тавантолгой” 0.17 хувь байна. Хамгийн их бууралттай ХК-аас дурдвал “Монинжбар” -7.98, “Адуунчулуун” -5.46, “Гермес центр”-2.60, АПУ -2.04 хувиар тус тус буурчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ