Н.Алтанхуяг: Төсвийн хөрөнгөөр баригдах барилгуудыг нэг зургаар төсөвлөнө

6
-Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн байшин барилгыг нэг загвар, зургаар хийж байя. Холболт нь тухайн нутаг орныхоо онцлогоос хамаараад өөр төсөвтэй байя гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр зураг төслийн мөнгөнөөс 13 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх мөнгийг аймаг орон нутагт нь байрлуулж байхаар 2013 онд 247 тэрбум төгрөгийг орон нутаг шилжүүлсэн. Гүйцэтгэл нь 209 тэрбум төгрөгөөр гарна гэсэн юм.
6
Орон нутгийн хөгжлийн санд 247 тэрбум төгрөг төсөвлөгдсөний НӨАТ-ын 25 хувь, НӨТ ашигласны таван хувиар тус тус бүрдүүлдэг байна. Эхний 10 сард 116 тэрбум төгрөгийг 5737 төсөлд санхүүжүүлэхээр төсөвлөжээ. Эдгээрээс 90 орчим хувь нь сумдад хэрэгжиж байгаа юм байна. Жишээ нь, Архангай аймагт 280 сая төгрөгөөр 20 суманд бэлчээрийн худаг гаргах, 600 сая төгрөгөөр аймгийн төвийн гэрэлтүүлгийн ажлыг хийжээ. Баян-Өлгий аймагт долоон суманд халуун усны газрыг 490 сая төгрөгөөр, хоёр суманд бага сургуулийг засварлажээ. Булган аймгийн төвийг бүрэн камержуулах ажлыг 639 сая төгрөгөөр, Говь-Алтайд орон сууцны инженерийн шугам сүлжээ барих ажлыг 304 сая төгрөгөөр, Дорноговьд 1,1 тэрбум төгрөгөөр гэр хороолол руу хатуу хучилттай зам тавих, гэрэлтүүлэг тавих, Өвөрхангай аймагт 150 хүүхдийн цэцэрлэгийг өргөтгөлийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, Өмнөговь 250 айлын орон сууцыг таван тэрбум төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэжээ. Сэлэнгэ аймагт 3,3 тэрбум төгрөг төлөвлөснөөс тавдугаар багт соёлын төв барьж дуусчээ. Увс аймагт 3,8 тэрбум төгрөг төлөвлөснөөс нийтийн тээвэрийн асуудлыг зохицуулахад 280 сая төгрөг, Ховд аймагт 4,7 тэрбум төгрөг төлөвлөснөөс 500 сая төгрөгийг нь орон сууцны дундах зам засварын ажил, камержуулалтад зориулжээ. Хэнтий аймаг 3,9 тэрбум төгрөг ажил хийхээс 330 сая төгрөгийг нь Өндөрхаан хотод хатуу хучилттай зам тавихад зарцуулсан байна. Энэ мэтчилэн орон нутгийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын явцын талаар мэдээлсэн юм. Мөнгийг зарцуулах эрхийг аймаг суманд нь өгөх хэрэгтэй гэж Ерөнхий сайд мэдээллээ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ