Эрдэнэс-Тавантолгойн Австрали захирлын томилгоо хойшилжээ
Төрийн Өмчийн Хороо 2010 оны 11 дүгээр сарын 425 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүрмийг баталсан гэж байгаа. Түүнчлэн, толгой компанийн шийдвэрээр охин компанийн ТУЗ-ийг бүрдүүлээд байгаа юм. ТУЗ нь анхны хурлаа хийсэн тус компани нийт 15 тэрбум хувьцаатай байхаар дүрмэндээ тусгасан.
Харин маргааш буюу 11-ний өдөр ТУЗ-ийн хурал болох товтой байсан ч хойшилж, 18-ны өдөр буюу ирэх 7 хоногийн мягмар гаригт болохоор тогтсон байна. Тус хурлаар Эрдэнэс-Тавантолгойг удирдах Австрали захирлын томилгоог албан ёсоор хийх юм.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ