
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцэн баталлаа. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 99-р тогтоолоор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ыг байгуулж, дүрмийг баталсан. Засаг даргын 2013 оны А/921 тоот захирамжаар бүтэц орон тоог нь 2013 оныг дуустал 14 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон байна.
Харин энэ газрын 2013 оны үйл ажиллагааны зардал болон урсгал засвар үйлчилгээнд 162 649 700 төгрөг шаардлагатай байгаа тул уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Тэргүүлэгчдээс хүссэн юм. Тэргүүлэгчид “Монгол наадам цогцолбор”-ыг ажлаа шуурхай эхэлж, камержуулан хамгаалах хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Мөн “Монгол наадам цогцолбор” нь оюуны хөрөнгө оруулалтын томоохон цогцолбор болно. Тиймээс цаашид нийтийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулахыг анхаарууллаа. Түүнчлэн Хүй долоон худагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг Улсын комисст яаралтай хүлээлгэн өгч, нийслэлийн өмчид бүртгэн авахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэн баталж, тогтоол гаргасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ