А.Бат-Ялалтад 25 жилийн ял ногдууллаа

img

  Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Улмаар шүүхээс түүнд  25 жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангил эдлүүлэхээр боллоо. Түүний хэргийг Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хэргийг ийнхүү өнөөдөр хэлэлцэж, эцэслэв. Хэргийн талаар эргэн сануулахад, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай А.Бат-Ялалт нь бусдад өртэй байсан учраас  урьдаас бэлтгэж Хаан банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасныг цагдаагийнхан саатуулсан билээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ