
Хөрсний дулааныг ашиглах явдал нь байгальд ээлтэй зөвхөн Японд ашиглагдаж буй шинэ технологи юм. Тэгвэл уг технологийг турших гэрээг Эрчим хүчний яам, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яам, Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага, Сорачи Улс төр экологийн институт хооронд байгуулахаар болжээ. Энэхүү ажил нь 2016 он хүртэл Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих аж. Төсөл хэрэгжиж дууссаны дараа Монголын талд үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгөх юм байна.
Энэхүү арга хэмжээ нь "Bodi tower"-т өнөөдөр 14,30 цагт болох бөгөөд ЭХЯам, ҮХХААЯамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Жайка олон улсын байгууллагын талаас гэрээнд гарын үсэг зурах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ