Барак Обама Малалатай уулзжээ

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Охидын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Цагаан ордон дахь ажлын өрөөндөө Пакистаны охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай охиныг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад тэргүүн хатагтай Мишель Обама, охин Малиа Обама нар хамт байжээ.

Ерөнхийлөгчийн гэр бүлийн зүгээс Малала охинд Пакистаны охидын боловсролын төлөө тэмцэж байгаад талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр Малала Юсуфзай охин ерөнхийлөгчид хандан террористуудтай хийх тэмцэлдээ нисэгчгүй нисдэг тэрэг хэрэглэхгүй байхыг хүсчээ. “Би АНУ-ын Ерөнхийлөгчид Пакистан, Афганистаны боловсролыг дэмжин ажилладагт талархал илэрхийлж байна. Тэр бол энэ цаг үеийн хамгийн шилдэг удирдагч учир хүчирхийллийг хэзээ ч өдөөн хатгахгүй гэдгийг мэдэж байна” гэж Малала ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жаргал:
ийм мундаг охин Обамаг ингэж үнэлж байгаа юм чинь агуу л удирлдагч бололтой.
2013-10-15